Улсын төсвийн тэнцэл ₮57.9 тэрбумын алдагдалтай гарч, татварын нийт орлого ₮1.4 их наядаар буурчээ

Улсын нэгдсэн төвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний дөрвөн сард 9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13 хувиар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.5 их наяд болж 14.4 хувиар тус тус буурав.
Нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 8.5 их наяд төгрөгт хүрч, 10 хувиар нэмэгдэн, тэнцэл 57.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Татварын нийт орлого 2025 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буурсан.
Үүнд
орлогын албан татварын орлого 927 тэрбум төгрөг
бусад татвар, хураамжийн орлого нэг их наяд төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.
Харин
нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 363 тэрбум төгрөг
НӨАТ 70 тэрбум төгрөг
гадаад худалдааны үйл ажиллагааны орлого 46 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо