Б.Энхбаяр: ЗГ-аас өргөн барих Нийтийн өмчийн тухай хуулийн төсөлтэй хамтатган өмчийн суурь эрх зүйн шинэтгэлийг энэ онд багтаан хийнэ

0

УИХ-ын даргын захирамжаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит компаний бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” анхдагч хуулийг төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Парламентын бүх намуудын оролцоо хангасан, анх удаа 31 гишүүний өргөн бүрэлдэхүүнтэй уг ажлын хэсэг нь Засгийн газраас ойрын үед өргөн баригдах Нийтийн өмчийн тухай хуулийн төсөлтэй хамтатган өмчийн суурь эрх зүйн шинэтгэлийг энэ ондоо багтаан хийх зорилготой байна.

Яарахгүй, бас алгуурлахгүй. Дутуу хийхгүй, цогц шинэтгэл хийх зорилт тавина. Энэ удаагийн парламентын хийх нэг суурь эрх зүйн шинэтгэл мөн” гэв.

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FEnkhbayarDornod%2Fposts%2Fpfbid02ka7H9wvUfrt6vySKdYJ72QcHPZacLdvJSZCXeSx7aNq49bbdqVej45gj4jRWiaAql&show_text=true&width=500

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *