АНХААР: Салхины хүч ширүүсэх тул цахилгааны гэмтлээс үүдэлтэй галын аюулаас болгоомжил

Улаанбаатар хот орчмоор хүчтэй цасан болон шороон шуурга шуурна гэж мэдээлсэн тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар ханган, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе. Үүнд:
1. Гэр сууцаа эзгүй үлдээх тохиолдолд цахилгаан хэрэгслээ тэжээлээр нь салгах;
2. Хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээсэн тохиолдолд цахилгаан хэрэгслээс хол байхыг, хуруугаа болон бусад зүйлийг цахилгааны залгуурт шургуулж болохгүйг, цаг агаарын байдал тогтворгүй үед гадаа тоглож болохгүйг, цахилгаан байгууламж руу ойртох, орохгүй байхыг тайлбарлаж, сануулах;
3. Цахилгааны утсыг гэр, сууцныхаа яндан гэх мэт халах төхөөрөмжүүдээс хол байлгах;
4. Гэр, сууцны тань залгууруудад шажигнасан чимээ гарах, оч хаях, халсан, хайлсан шинж тэмдэг илэрвэл яаралтай тэжээлээс салгах;
5. Цахилгаан чадал ихээр хэрэглэдэг хэрэгслийг аль болох зэрэг залгахгүй, нэг залгуураас олон салаалахгүй байх;
6. Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх;
7. Ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй;
8. Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 утсаар болон харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө яаралтай мэдэгдэх, ойртохгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах;
9. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын ажилтнуудын анхаарлыг сарниулахгүй, саад болохгүй байхыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас зөвлөж байна.