Л.Оюун-Эрдэнэ: Би хэнийг ч буруутгасан өнцөгөөс харахыг хүсэхгүй байна, үүнийг түүх шүүнэ

0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн тавьсан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. 


Тэрбээр “Өнөөдрийн хувьд 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганмод боомтын асуудал шийдэгдэж байна. Би хэнийг ч шүүмжлэлтэй өнцөгөөс, хэнийг ч буруутай өнцөгөөс харахыг хүсэхгүй байна. Өнөөдөр том зургаараа Монгол Улс 70 жилийн дараа хоёр дахь боомтын асуудлаа шийдэж байна. Олон хэлэлцүүлэг боллоо. Үүнийг түүх шүүнэ. 2003 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс эхлээд анх Монгол Улсын Засгийн газар хятадын талд санал тавьснаас хойш 20 жил, 2014 оны наймдугаар сард хоёр улсын төрийн тэргүүн тохиролцсноос хойш 10 жилийн хугацаа өнгөрлөө. Дараа, дараагийн боомтуудаа, том төслүүдээ ч мэтгэлцээд явуулах талаас нь харах нь зүйтэй.

Тавантолгойн асуудлыг бид оруулж ирнэ. Бас цаасан дээр тулгуурлаж ярих нь зөв болно. Засгийн газар бэлдэж байгаа. Тухайн үед юу болсныг цаасаар хараад УИХ-ын гишүүд өөр, өөрийн дүгнэлтийг хийх нь зөв байх. Тэгээд шүүн хэлэлцэж, ярилцах цаг удахгүй ирнэ” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *