СЗХ: Мөнгөн ээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар шийдвэрлэлээ

0

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ сарын 4.5 хувь байхаар шийдвэрлэсэн. 

Тус бодлогын зөвлөлөөс гаргасан 01 дүгээр тогтоол /2025.02.26/-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд гуравдугаар сарын 25-ны өдрийн 7165 дугаарт бүртгэсэн тул тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *