А.Ариунзаяа: МАН-ын бүлэг сахилга баттай, хариуцлагатай гишүүддээ үнэлгээ өгнө

0

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээ үнэлэх үнэлгээний журмын төслийн талаар мэдээлэл өглөө

А.Ариунзаяа: “Бүлэг гэдэг маань өөрөө нэг институц бий. УИХ-ын хууль болоод дэгийн тухай хуулиндаа дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэн, Чуулган дээр нэрс авч, асуулт асуух мөн үг хэлэх эрхтэй гэсэн ийм зүйл заалтууд байгаад байна. Бүлэг нь хамтын шийдвэр гаргадаг институц гэж ойлгож болно.

Тэгэхээр бидний ярилцсан “үнэлгээний журам” гэдгийн тайлбарлавал бид нар өнгөрсөн оны 11 дүгээр сард дотоод үйл ажиллагааны журмаа баталж буй. Энэхүү журмаараа бүлгийн гишүүд ямар үүрэгд хүлээж байна, ямар эрхтэй вэ, юуг хориглосон юм? гэдгийг бүр тусгайлаад заагаад өгчихсөн. Үүн дээр хамгийн наад зах нь бүлгийн хуралдаа оролцдог байх, хурлаасаа хоцордоггүй байх, ирцээ бүртгүүлчихээд гараад явдаггүй байх, оролцоотой байх, ажлын хэсэгт ордог, Чуулгандаа оролцдог, хуулийг өргөн барьдаг байх, иргэд, сонгогчидтойгоо уулздаг байх гэх мэтчилэн олон үүргүүдийг заагаад өгчихсөн байгаа.

Ер нь УИХ 126 гишүүнтэй болсноор зөвхөн бүлгийн гишүүдийн сахилга хариуцлага гэлгүй, байнгын хорооны салхига бат, Чуулганы хуралдааны сахилга хариуцлагыг яриад байгаа. Тэгэхээр бүлэг ч гэсэн дотооддоо гишүүдийнхэ салхиг бат, хариуцлага үүргийг сайжруулахын тулд:

  • Үүргээ сайн хэрэгжүүлж байгаа
  • Хуралдаа оролцож буй
  • Саналуудаа хэлж байгаа
  • Ажлын хэсэгт орох
  • Хууль өргөж барьж байгаа

зэрэг эдгээр ажлуудад идэвхтэй тогтмол оролцохын хөшүүрэг нь нэг талдаа Бүлгийн гишүүддээ оноо өгч байна” гэлээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *