Хил холболтын төмөр замын ЗГ хоорондын хэлэлцээрийг Х.Баттулга нарын гишүүд дэмжсэн бол Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын гишүүд ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ЗГ хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан. Тэгвэл санал хураалтад нийт 110 гишүүн оролцсоноос дараах гишүүд хуулийн төслийн эсрэг санал өглөө. Тодруулбал,
Н.Алтанхуяг, Ж.Баясгалан, Х.Болормаа, Д.Ганбат, М.Ганхүлэг, С.Замира, П.Мөнхтулга, А.Ундраа, О.Цогтгэрэл Д.Энхтуяа нар дэмжээгүй санал өгснийг санал хураалтын дэлгэцэд харуулж байв.