Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ

0

Архангай аймгийн Цэнхэр суманд менингоккокт халдварын тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 25-ны өдөр 5 настай эрэгтэй хүүхдийн биеэр тууралт гарсан, өндөр халуурч байна гэх дуудлага Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвд ирсэн аж.

Дуудлагын дагуу тус сумын эмч нарыг очиход хүүхдийн биеийн байдал хүнд, менингоккот халдварын шинж тэмдэгтэй байсан учир аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлжээ. Улмаар шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч тухайн хүүхэд өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нас баржээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *