Баялаг ашиглагчид #1: П.Цагаан Сингапурт буй ч, төлөөнийхөн нь “34 хувиа аваад ₮142 тэрбумын өр тэглэчих” гэж хүсжээ

0

 

Хураангуй:

  • Аман дээрээ “34 хувиа аваач ээ” гэдэг П.Цагааныхан ачир дээрээ 142 тэрбум татварын өрөө тэглүүлэх болзол тулгадаг.
  • П.Цагаан өөрөө Сингапурт, эхнэр нь чимээгүй, төртэй хэлцэл хийх ажлын хэсэгт гэр бүлээс нь төлөөлөл багтаагүй.

Дэлгэрэнгүй:

П.Цагаан “34 хувиа аваад өгөөч” гээд байхад танай төр авахгүй байгаа юм шиг ойлголт газар авах болсон. Жишээ нь, 2024 оны хавар Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш дөрвөн удаа “Эрдэнэт үйлдвэр”-т хаяглан “Төр 34 хувиа ав” гэж албан бичиг илгээсэн гэдэг. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн зүгээс “Хүсэлттэй хамт ирүүлдэг шаардлага нь хүлээн авах боломжгүй хувилбар байгаа” гэж мэдэгдсэн удаатай аж.

Өдгөө Засгийн газрын БЭТ Ж.Батзандан стратегийн ордуудтай хэлцэл хийх ажлаа “Ачит ихт” ХХК-иас эхэллээ. Хувиа төрд төвөггүйхэн өгчихөөр ойогогдоод буй тус компани Ж.Батзанданд ямар болзол тавьсан нь сонин. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хүлээж авах боломжгүй байсан тэр нөхцөл нь юу вэ зэрэг асуудлууд анхаарал татах нь ойлгомжтой. Ямартай ч,

  • Нэгт, 34 хувийн шилжилт хийлээ гэхэд өнгөрсөн 10 жилийн ашиг орлогын балансыг харж, төрд төлөлт хийх эсэх асуудал хамгийн том маргаан дагуулахаар байв.

Тэдний төрд төлөлт хийх 2015 оноос хойшхи тэдний мөнгө 142 тэрбумд хүрсэн гэх мэдээлэл байна. “34 хувиа өгье, гэхдээ энэ төлөлт хийхгүй. Тэглээд өгчих” гэх барьцааны агуулгыг төрд тулгаж буй сурагтай.

2015 онд өөрчлөлт орсон гэрээнд катодын зэсийн борлуулалтын орлогоос Эрдэнэт үйлдвэрт 2018 оноос эхлэн 2034 оныг дуустал хугацаанд 2,0 хувийн ашиглалтын төлбөр төлнө хэмээн тусгаж байжээ. Тэгэхээр төртэй хэлцэл хийхэд ингэж хүлцэнгүй хандаж байгаа шалтгаан нь энэ мөнгийг төлөхгүй байх агуулга аж.

  • Хоёрт, өчигдрийн хэлцэлд гэр бүлээс хүн ирээгүй аж. Ямартай ч, П.Цагаан өөрөө Сингапурт хэвтэж буй. Эхнэр нь ямагт чимээгүй байж ирсэн. “Ачит ихт” ХХК П.Цагааны гэр бүлийн эзэмшлийнх тул ингэж бичиж байна. “Степкупер” ХХК 78 хувийг, “Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг. “Степкупер” ХХК-ийг П.Цагаан, түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг хүүхдүүд Ц.Мөнхтүвшин, Ц.Номундарь эзэмшдэг. “Цаглавар” ХХК-ийг У.Өлзийжаргал удирддаг. Шууд Д.Эрдэнэцэцэгийн эзэмшил бүхий компани. У.Өлзийжаргал нь мөн “Степкупер” ХХК-ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг.
  • Гуравт, П.Цагаанд хамаарах Эрүүгийн хэрэг монголд эцэслэгдэх хүртэл 34 хувь шилжих асуудал хууль, эрх зүйн хувьд хязгаарлагдмал. Үүн дээр түүнд хамаарах хэргийг наймаалцах уу гэсэн хардах өнцөг зүй ёсоор үүсэж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *