Иргэн байхдаа хэрэг хийснээс гишүүн болоод хэрэг хийгээгүй гээд гүрийчихээр хууль гууль болчих юмуу

УИХ-д авлигын гэмт хэргийн улмаас бүх шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод, түүнд нь ял өгөөд 4 сар болж байгаа гишүүн бий. Тэр бол анхны 126 гишүүнтэй УИХ-д АН-аас хангайн бүсэд нэр дэвшиж ялалт байгуулан сонгогдсон Д.Цогтбаатар хэмээх залуу л даа.
Хэрвээ Өвөрхангайд АН-ын гишүүнийг МАН-д дөнгөж орсон залуу хөнөөчихөөгүй бол Д.Цогтбаатар гэдэг энэ залуу хэзээ ч гишүүн болж чадахгүй байсан. Азаар гишүүн болсон Д.Цогтбаатар ял авна, түүнийгээ УИХ-ын гишүүний тухай хууль, бүрэн эрхээр халхалчихна гэж тооцсон бололтой. Бас төрсөн ах нь лайвчин Д.Мөнх-Эрдэнэ гэж дарга нарын аранга болсон нэгэн бий. Өөрийн асуудлыг наймаалцаж чаддаг тэр төрсөн дүүгийнхээ хэргийг ч наймаалцчихсан хэмээгдэж байгаа.
Түүнээс биш шүүхийн бүх шатаар хэрэг хийсэн нь батлагдаад ял авчихсан түүнийг байх ёстой газарт нь тавих юухан байх билээ. Гэвч УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүдийн тухай хуулийн араар нуугдаж байгаа аж.
Тэр өөрийгөө Монгол улсын иргэдээс илүү эрх мэдэлтэй УИХ-ын гишүүн гэж үзэж байгаа аж. Тиймээс иргэн байхдаа хууль зөрчсөн одоо бол гишүүн болохоор хуулийн дагуух гэм бурууг хүлээхгүй гэж байгаа ажээ.
Тэр 2025 оны гуравдугаар сарын 10-нд Улсын дээд шүүхэд ханджээ.
Гурав хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн байгаа. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн. Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан” гэсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд …”, “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно…” гэж заасан байдаг. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг алдагдуулсан хууль тогтоомж болон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно. Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэжээ.
Түүнийг Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон. Тодруулбал, анхан шатны шүүх түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, дээрх нэр бүхий компаниудад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байсныг Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж үзсэн билээ.