Төрийн өмчит компанид менежер томилсон асуудлаар асуулга тавилаа

0

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, З.Мэндсайхан нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, мөн чиг үүрэг нь давхардсан зөвлөл, төв, хороо, комисс байгуулах замаар төрийн албан, төрийн өмчит компанийг данхайлгаж байгаа асуудлаар асуулга тавьжээ.

Тодруулбал, хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй байгууллагуудыг байгуулах замаар төрийн алба данхайх, төсвийн үр ашиггүй зардал нэмэгдэх байдал нэмэгдэж байна. Төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий дэд, орлогч дарга /захирал/-ын статустай албан тушаалыг бий болгож, томилон ажиллуулж байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай нийцэж байгаа эсэх талаар иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.  Иймд уг асуудлаар хуульд заасан бүрэн хүрээнд асуулга тавьж байна гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *