Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд торгох шийтгэл оногдуулахгүй

0

Иргэн иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд дахин үнэмлэх авахаар улсын бүртгэлийн байгууллагад хандахад улсын бүртгэлийн байгууллагаас иргэнийг бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулдаг. Торгуулиа төлсний дараа дахин үнэмлэх олгож ирсэн.

Харин Сүхбаатар дүүргийн прокурорын газраас иргэнд 30 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэн шүүхэд хүргүүлсэн байна. Засгийн газрын 2018 оны 12-р сарын 26 ны өдрийн тогтоолоор Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрмийг батласан байдаг. Уг дүрэмд иргэнд иргэний цахим үнэмлэхээ цэвэр, гамтай эзэмших, ашиглах үүргийг хүлээлгэсэн байдаг. Уг заалтаар иргэний үнэмлэхнийхээ харагдахуйц байдал, мэдээлэлд санаатайгаар өөрчлөлт оруулахгүй байх үүргийг иргэнд хүлээлгэсэн байдаг. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж прокурор дүгнэсэн байна.

Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс прокурорын дүгнэлтийг хүлээн авч, иргэн иргэний үнэмлэхээ хаясан, гээсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *