С.Одонтуяа: Улаанбаатарт юунаас болж муухай үнэр гараад байгааг тогтоох багаж байхгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл /Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар/-ийг сонслоо.
Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Улаанбаатарт юунаас болж муухай үнэр гараад байгааг тогтоох багаж байхгүй. Удахгүй авна, Ерөнхий сайд дэмжсэн” гэх мэдээллийг өглөө.
Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод үл мэдэгдэх үнэр гарч, өнөөдрийг хүртэл шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.