Ц. Мөнхтуяа: Чи УИХ-ын гишүүний дархан эрхэд халдаж байна.Чамайг шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай холбоотой мэдээлэл хийгээд түүнд хариулт өгч байгаа байдал нь
өнөөдрийн онцлох нэг сэдэв байв.
Тэрбээр гурван жилийн өмнө Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэдэг төрийн
бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа дөрвөн өнчин хүүхдийг байртай болгох хандив
зохион байгуулж энэ зорилгодоо хүрч байв. Гэвч байрны бичиг баримтыг хүүхдүүдийн нэр дээр
шилжүүлээгүй өдий хүрсэн нь ил болсон.
Энэ талаар тодруулах гэсэн сэтгүүлчдийн талаар “Мөнгөтэй хүмүүс бүх сайтыг хөлсөлж авдаг,
П.Наранбаяр сайдтай холбоотой асуудал дэгдэнгүүт над руу дайрдаг” гэх мэтээр ярьж, бичив.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэе “Би гэм.
хийгээгүй. Олон мянган багшийн дэмжлэгээр дөрвөн ядарсан хүүхдэд тусалсан. Хүмүүсийн
ярианаас айгаад байх юм алга. Хандиваар цугларсан мөнгөнөөс би аваагүй.
Би 23 жил багшилсан. Дорнодод их сургууль төгссөн. Миний ямар сургууль төгссөн хэнд
хамаатай юм.
Дөрвөн өнчин хүүхдийн байрны бичиг баримтыг битгий нэр дээр нь шилжүүл гэж багш нар маань
хэлсэн. Зарчихна гэсэн. Тэгээд шилжүүлээгүй. Байрных нь ордерыг өгөөд ахиж тэдэнтэй
холбогдоогүй. Тэр хүүхдүүд их эвгүй гэсэн. Багш нар бүгдээрээ хэлж байгаа. Эвгүй гэдгийг нь би
яаж мэдэх вэ дээ. Ангийн багш нь над руу яриад хэлсэн юм. Би тэр хүүхдүүдийн муу муухайг нь
ярьчих юм уу. Та нар намайг ярь гээд байгаа юм байна тийм уу. Эгч нь гурван дүүгээ орхиод
утсаа салгаад алга болчихсон. Тэгэхээр нь хоёр багшийнхаа хоёр охиныг аваачиж гурван дүүг нь
харуулж байлгасан. Нэг их удалгүй Зүүнхараагийн дотуур байртай сургуульд гурван дүүг нь
оруулсан. Гэтэл эгч нь жирэмсэн хүрч ирээд төрснийхөө дараа дүү нараа авч, хүүхдээ харуулдаг
болсон.
П. Наранбаяр сайдыг АТГ-т газарт шалгуулна гэж ярингуут энэ асуудлыг гаргаж ирсэн. Би 2023
оны Хөрөнгө Орлогын Мэдүүлэгтээ орон сууцгүй гэж мэдүүлсэн. Одоо ч энэ хэвээрээ байгаа.
Багш нар намайг хамгаалж байгаа” гэв.
Мөн тэрбээр ярилцлага авах гэсэн ivoice.mn сайтын сэтгүүлчийг “Чи хүний мууд их дурладаг
билүү. Чамайг би шүүхэд өгнө. Чи УИХ-ын гишүүний дархан эрхэд халдаж байна” хэмээн удаа
дараа хэлсэн нь тус сайтын шууд дамжуулалтад бичигджээ.