Тойм: Гашуунсухайт-Ганцмод боомт гараанаас гарч, УИХ-ын гишүүдийн ёс зүй хөндөгдөв

0

 

Өнгөрсөн долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Уг нь гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийчихээд тухайн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдах байв. Гэвч ҮХЦ-ийн гурван ч дүгнэлтийг хэлэлцэлгүй “аньсан”. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан айлчлалтай, дэд дарга нар нь Төрийн ордон хавиар л байв. Харин өнгөрч буй долоо хоногт хаврын чуулганаа хуралдууллаа.


Гашуунсухайт-Ганцмод боомт гараанаас хөдөллөө-

Ямартай ч. Гушаансухайт-Ганцмод чиглэлтийн боомтын ЗГ хоорондын хэлэлцээрийр соёрхон батлав. Өдгөө УИХ, ЗГ-аас тус ажил мурталрсан. Компаниуд ширээний ард сууж гэрээ байгуулах юм.

Одоогоор Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортолгой, Ончхараат амуудаас 2041 он хүртэл нийт 247 сая тонн коксжсон нүүрс олборлох нь тодорхой болчихсон байгаа. “Чайна Энержи” тендерийн хуулийн дагуу шалгарч орж ирнэ. 

Юун түрүүнд, “Чайна энержи” бол Бээжингийн төрийн өмчит компани бөгөөд “Шинхуа” нэртэй байсан. Гурван сая ажилтантай, Хятадын нийт эрчим хүчний 18 хувийг хангадаг том гигант. Эрчим хүч үйлдвэрлэхийн сацуу 8000 км урт төмөр зам эзэмшдэг гэдгийг тодотгоё.

“Чайна Энержи” ЭТТ ХК-тай үнээ тохирч, гэрээ байгуулсанаар БНХАУ-ын дөрвөн компани нүүрс олборлолт, худалдан авалт хийнэ. Тухайн дөрвөн компанийн хоёр нь одоогоор лав “Норинко групп”, “Чалко” гэдэг нь тодорхой болоод байна.


-Ардчиллаас ухарч, автократ засаглалтай болсон уу-

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир “Монгол Улс ардчиллын индексээр ухраад байна. Бид 1090 оноос хойш олж авсан хамгийн үнэт зүйл бол ардчилал. Гэсэн олон улсын судалгааны хүрээлэнгээс гаргасан тайлан дээр бид автократ засаглалтай гээд нэр авчихсан явж байна” гэж асуусан. Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай хэд хэдэн индекс геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор асуудал дагуулсан тухай дуулгав. Тухайлбал, ОХУ, Украины нөхцөл байдал дээр түдгэлзсэн саналыг өгсөн” хэмээсэн.


-Дав.Цогтбаатар ялаа хойшлуулах арга сүвэгчилсэн ч, байнгын хороо хэлэлцэх хүлээлт үүсэв-

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар УИХ-ын гишүүний суудалд үлдэхийн тулд янз бүрийн л арга сүвэгчилж яваа. Тэрбээр, “УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд уг ял шийтгэлийг эдлүүлэлгүй, 2028 он хүртэл уг хэргийг хойшлуулж дахин судлуулж, хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байгаа юм.

Гэтэл түүний энэ хүсэлттэй зэрэгцүүлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнтэй холбоотой тогтоолын мэдээллийг ирүүлэх хүсэлт мөн илгээсэн бөгөөд Дээд шүүхээс тогтоолыг байнгын хороо руу илгээсэн байна. Тус байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өмнө нь “Байнгын хорооны даргын хувьд Улсын дээд шүүх рүү хүсэлт явуулсан. Хариу ирсний дараа байнгын хороо уг асуудлаар хуралдах эрхтэй болно” хэмээн хэвлэлд ярьж байсан билээ.

Иймд Дээд шүүхээс тогтоолыг илгээсэн учир ойрын хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатартай холбоотой асуудлыг хэлэлцэх хүлээлттэй ямартай ч үүсчихлээ.


-Гишүүдийн ёс зүйн асуудал дагуулав-

УИХ-ын гишүүдийн ёс зүйн хөндөгдсөн долоо хоног байлаа гэж хэлж болно. УИХ-ын гишүүн Р.Мөнхтуяа өнчин хүүхдүүдийг байрнаас нь хөөн гаргаж, өөр газар дотуур байранд шилжүүлсэн тухай асуудал хөндөгдөв. Энэ тухай салбарын багш нь дахин шүгэл үлээснээр олны анхаарал орууллаа.

Мөн цахим орчин Түүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим орчинд ёс зүйгүй авирлаж байгаа асуудал шүүмжлэл дагуулсан юм. Тэрбээр, “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх асуудлаас болж олон нийтийн сүлжээнд ёс бус үг хэллэг ашиглаж бусадтай хэрэлдсэн сэтгэгдлүүд хөврөв.

Тэднээс П.Наранбаяр, Б.Найдалаа нар дутсангүй. Боловсролын сайд П.Наранбаяр нүд нь хөхөрч, оёдол тавиултлаа УИХ-ын гишүүн Б.Найдалаагаар цохиулжээ. Гэвч намынхаа нэр хүндийг бодсон уу, зодуулах шалтгаанаа нуусан уу Б.Найдалааг хамгаалсан. Намын дарга Т.Доржханд нь бүр зодоон болоогүй гэж тас гүрийсэн билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *