Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Хөгжлийн банкинд 36.4 тэрбум төгрөгийн хохирол учруулахад оролцсон гэв
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлж, Улсын яллагч нар яллах дүгнэлт уншиж сонсгосноор гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Бичлэгийг үзэх:
Энэ үеэр Прокурор: Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нараас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн. Улмаар Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулж, “Говийн зам”, “Энержи ресурс” компанид зөрүү 36.4 тэрбум төгрөгийн буюу эдийн засгийн давуу байдал бий болгосон. Гэмт хэргийг үйлдэхдээ улс төрд нөлөө бүхий албан тушаалыг хашиж байсан этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон.