ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАЛЫН ТӨВ ЗӨВЛӨЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

0

2025 оны  04 сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн хооронд хамтын ажиллагааны санамж  бичиг байгууллаа.

Талууд  уг санамж бичгийн  хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар  тохирлоо. Үүнд:

1. Монгол Улсын хууль, эрх зүйн баримт бичиг, стандарт, удирдамжийн мөрдөлт, хэрэгжилтийг сайжруулах;

2.Эрүүл мэндийн магадлалын үйл ажиллагаанд оролцож буй эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтад хамруулах;

3. Эрүүл мэндийн магадлалын үйл ажиллагаатай холбоотой судалгаа, шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний бага хурал хамтран зохион байгуулах;

4. Хоёр байгууллагын цахим хуудсаар Талуудын үйл ажиллагааг сурталчлах, санамж, зөвлөмж, нийтлэл гаргах, түгээх;

5. Даатгуулагч, өвчтөнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл солилцох зэрэг юм.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн  захирал Б.Нарантуяа болон  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *