“Төрийн албан хаагчийн ёс зүй – Эрүүл мэнд” сэдэвт сургалт зохион байгуулав

0
1k7a7515

   Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ёс зүйн дэд хороо нь албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа Дэлхийн эмч нарын өдрийн хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүй – Эрүүл мэнд” сэдвээр Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, АУ-ны доктор, дэд профессор, Хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбатыг урьж сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 40 албан хаагч хамрагдлаа.

   Энэхүү сургалтаар төрийн албаны ёс зүйн орчин үеийн хандлага, ёс суртахууны үндсэн суурь болох хүн чанар, байгууллагын соёлын өөрчлөлтөөр дамжуулан ёс зүйг хэрхэн дэмжих зэрэг арга замуудыг танилцууллаа.

   Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр /2024-2030 он/” түүнийг хэрэгжүүлэх зорилго, арга замын талаар мэдээлэл хийв. Ёс зүйн дэд хороо хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхжин байгууллагын Ёс зүйн дэд хорооны ажиллах журам, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *