Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын эрх зүйн орчныг шинэчилнэ

0

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны нээлт өнөөдөр /2025.04.02/ болов. 

Манай улсад 2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 809 хүн өртсөн нь өмнөх оноос 2 дахин өсжээ. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол уул уурхай, барилга, зам, тээврийн салбарт хамгийн өндөр байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт

  • хууль, эрх зүйн орчныг сайжруулах,
  • цахим шилжилтийг хэрэгжүүлэх,
  • дэд бүтцийг хөгжүүлэх,
  • тусламж, үйлчилгээг сайжруулах,
  • эрдэм шинжилгээ, судалгаа, статистикийг хөгжүүлэх,
  • мэргэжлийн хүний нөөцийг бэхжүүлэх, хяналтын тогтолцоог сайжруулах зэргээр тогтолцооны шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ жилийн тухайд Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт уриан дор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг орон даяар өрнүүлж байна.

Аяны хүрээнд 1-р улиралд эрчим хүч, 2,3,4-р улиралд уул уурхай, барилга, зам, тээвэр буюу эрсдэл өндөр салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт ажлууд хийнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *