Ц.Туваан: Х.Баттулга гишүүний “Төгрөг нуурын орд“-ын асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зөв

0

Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга Төгрөг нуурын ордыг гадаадын компаниудад зарсан гэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дэлгэсэн. Уг асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодруулахад “Төгрөг нуурын орд болон Х.Баттулга гишүүний асуудал дээр Засгийн газрын шийдвэр гарсан учраас нам хамаагүй. Ном журам, хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэж харж байгаа.

Долоо хоногийн хугацаа гэдэг нь ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудын асуудал орж ирнэ. Үүнтэй холбож ЗГХЭГ-ын дарга хэлсэн болов уу гэж бодож байна. Нэмж стратегийн ордоор оруулж ирэх үү, үгүй юу гэдэг 39 орд дотор Төгрөг нуур байгаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *