Стратегийн орд газруудыг нэмж Баялагийн сангаа томруулах төлөвлөгөө

0

2007 онд анх удаа УИХ-ын тогтоол гарч нэр бүхий 16 орд газрыг стратегийн гэж нэрлэсэн байдаг. Мөн стратегийн орд газрын тоод оруулах ёстой 39 орд газрын жагсаалтыг гаргаж байсан.

            Харин түүнээс хойш стратегийн орд газрын тоог нэмэх асуудал яригдалгүй өдийг хүрсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар стратегийн орд газрыг нэмэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингэснээр манай улсын стратегийн орд газрын тоо 55 бол нэмэгдэх юм.

            Анх УИХ-ын тогтоол 2007 онд гархад нэрлэгдсэн стратегийн орд газрууд бүгд төрийн мэдэлд байхгүй тодорхой хэсгүүдийг хувийн компаниуд ашиглаж байсан төдийгүй өнөөдрийг болтол ашигласаар ирсэн. Мөн одоо стратегийн орд газар болох гэж байгаа 39 орд газруудын зарим хэсэг нь ашиглагдаж, эдийн засгийн эргэлтэд орсон.

            Мөн стратегийн орд газрыг тойрсон улс төр бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн гэдэг нь сүүлийн сар гаруй хугацаанд өрнөсөн үйл явдлууд гэрчилнэ. Чухам яагаад стратегийн орд газрын 34-50 хувь нь төрийн мэдэлд байх учиртай болсон шалгаан нь Баялагийн сангийн хууль.

            Бүтэн 30 жил ярьсан Баялагийн сангийн хууль өнөөдөр ажил хэрэг болж иргэн бүрийн хуримтлалын данс бага боловч мөнгөтэй болсон нь яах аргагүй энэ Засгийн газрын тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамгийн чухал ажил мөн. Нөгөө талдаа улс төр, бизнесийг дамнасан ашиг сонирхол хэрээс хэтэрсэн байдлыг засах бас нэг боломж байж мэдэх юм.

Мөн үүнтэй зэрэгцээд Баялагийн сангаа томруулах ажлаа стратегийн орд газрыг нэмэх замаар эхлүүлж байх талтай юм. Тиймээс ч стратегийн орд газарт орох ёстой гэж нэрлэгдсэн 39 орд газрыг УИХ-аар оруулан стратегийн орд болгож чадвал Баялагийн сан томрох нь гарцаагүй юм.

Гэхдээ энэ бүхнийг хуулийн дагуу хийх явцад олон асуудал урган гарч ирэх нь дамжиггүй. Учир нь стратегийн орд газарт орохоор нэмрлэгдсэн 38 орд газруудыг ашиглаж байгаа компаниудтай хэлэлцээр хийнэ. Харин энэ хэлэлцээрийг хэрхэн яаж хийх нь хамгийн чухал.

Мэдээж Баялагийн сан томорч санд төвлөрөх санхүүжилт нэмэгдэх нь улсын эрх ашиг тэр дундаа иргэдийн хувьд багалийн баялагаасаа хувь хишиг хүртэх том боломж. Харин энэ боломжыг зөв л ашиглах нь хамгийн чухал. Үүнийг дагасан улс төр, бизнесийн бүлэглэлийн ил далд эрх ашиг хөндөгдөх нь тодорхой болж байна.

Хэрэв Засгийн газар улс төржилтөө давж 39 орд газрыг стратегийн орд болгож чадвал орд газруудадүйл жаиллагааг явуулж байгаа компаниуд хүссэн, хүсээгүй Баялагийн сангийн хуулийн дагуу хэлэлцээрийн ширээний ард суух нь гарцаагүй нөхцөл байдал үүсэх юм.

Юутай ч Засгийн газар УИХ-аар дамжуулан Баялагийн сангаа томруулах ээлжит төлөвлөгөөндөө орлоо гэж хэлж болохоор байна.

Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

д/дОрдын нэрАшигт малтмалын төрөлБайршилТайлбар 
1. Улаан-Овоо Нүүрс Сэлэнгэ, Түшиг Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
2. Өвдөг худаг Нүүрс Дундговь, Баянжаргалан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа. 
3. Баянтээг Нүүрс Өвөрхангай, Нарийнтээл Хувьцаат компани ашиглаж байгаа. 
4. Нүүрст хотгор Нүүрс Увс, Бөхмөрөн Хувьцаат компани ашиглаж байгаа. 
5. Хар тарвагатай Нүүрс Увс, Өмнөговь Хувьцаат компани ашиглаж байгаа. 
6. Адуунчулуун Нүүрс Дорнод, Хэрлэн Хувьцаат компани ашиглаж байгаа. 
7. Тэвшийн говь Нүүрс Дундговь, Сайнцагаан Хувьцаат компани ашиглаж байгаа. 
8. Талбулаг Нүүрс Сүхбаатар, Баруун-Урт Хувьцаат компани ашиглаж байгаа. 
9. Чандган тал Нүүрс Хэнтий, Мөрөн Хувьцаат компани ашиглаж байгаа. 
10. Хөөтийн хонхор Нүүрс Дундговь, Баянжаргалан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
11. Хөөт Нүүрс Дорнод, Матад Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
12. Налайх Нүүрс Улаанбаатар, Налайх Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, уул техникийн нөхцөл хүндэрсэн. 
13. Алаг тогоо Нүүрс Дорноговь, Даланжаргалан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн. 
14. Зээгт Нүүрс Говь-Алтай, Чандмань Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа. 
15. Могойн гол Нүүрс Хөвсгөл, ЦэцэрлэгУлсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа. 
16. Сайхан Овоо Нүүрс Булган, Сайхан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо хувьцаат компани ашиглаж байгаа. 
17. Баргилт Төмрийн хүдэр Хэнтий, Дархан Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. 
18. Төгрөг нуур Нүүрс Төв, Баян Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. 
19. Наран толгой Алт Төв, Жаргалант Одоо бага хүчин чадлаар ашиглаж байгаа. 
20. Тавт АлтБулган, ТэшигХувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц өссөн.
21. Төмөр толгой Төмрийн хүдэр Дархан-Уул, Хонгор Тусгай зөвшөөрлийг цуцалсан. 
22. Баян давааны бүлэг орд Цагаан тугалга, гянтболд Төв, Эрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. 
23. Улаан Уул Цагаан тугалга, гянтболд Баян-Өлгий, Улаанхус Одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. 
24. Жанчивлангийн бүлэг орд Цагаан тугалга, гянтболд Төв, Эрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. 
25. Цагаан даваа Цагаан тугалга, гянтболд Төв, Баянчандмань Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа. 
26. Мөнгөн Өндөр Мөнгө Хэнтий, Өмнөдэлгэр Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй. 
27. Хөх адар Зэс, цайр Баян-Өлгий, Толбо Хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийгдэж байгаа. 
28. Шаврын царам Пироп Архангай, Тариат Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор бага хэмжээгээр ашиглаж байгаа. 
29. Шүдэн уул Чулуун давс Увс, Давст Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоогоор ашиглаагүй. 
30. Ширээ уул Гөлтгөнө Дундговь, Дэлгэрхангай Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
31. Өвдөг худаг Хүрэн нүүрс Дундговь, Өндөршил Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо ашиглаж байгаа. 
32. Цайдам нуур Хүрэн нүүрс Төв, Баян Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн. 
33. Цагаан цав Цеолит Дорноговь, СайхандулаанУлсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. 
34. Манхан уул Фосфорит Хөвсгөл, АлагЭрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
35. Онгилог нуур Фосфорит Хөвсгөл, АлагЭрдэнэ Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
36. Лугийн гол Газрын ховор элемент Дорноговь, Хатанбулаг Нөөцийн зэрэг С2-оос доош үнэлэгдсэн. 
37. Хонгор Жонш Дорноговь, Даланжаргалан, Айраг Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
38. Улаан Цайр, Хар тугалга Дорнод, Дашбалбар Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. 
39. Цав Цайр, хар тугалга Дорнод, Чойбалсан Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *