Шүүх хурал: Улсын яллагч нар ногоон автобусны хэргээс хэнийг ч мулталсангүй

0

 

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 25 өдөр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 2-нд завсарласан. Завсарлагын хугацаанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд хурлын шийдвэрийг ирэх долоо хоногт танилцуулна.

Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар эхэлсэн. Өнгөрсөн шүүх хурлуудад гэрч, шүүгдэгч нар мэдүүлэг өгч, улсын яллагч нар шинжлэн судалж, дүгнэлтэй танилцуулаад байна.

Шүүх хурлын явцад:

  • Автобус худалдан авах ажлын хэсгийнхэн “яаралтай” газрын даргын тушаалаар эхний ээлжийн автобусыг худалдан авсан гэж мэдэгдсэн.
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга С.Жавхлантбаатар өөрийгөө гэм буруугүй. Шүүгдэгч нарын мэдүүлгээр л намайг буруутгаж байна гэж үзээд байгаа. Сайд Ж.Сүхбаатараас шуурхай автобус авах үүрэг чиглэл өгсний дагуу ажиллаж гэж мэдүүлээд байна.
  • Тэнүүн огоо ХХК-ийн зүгээр анхнаасаа евро 2 хөдөлгүүртэй автобус авсан нь үнэн. Гэхдээ худалдан авахад эд ангийг нь жаахан засаад евро 5 болох боломжтой гэсэн тул Евро 5 гэж авсан. Ингэхдээ хуучин автобус аваагүй. Тиймээс гэрээний дагуу автобус авахад асуудалтайг явуулсан БНСУ-ын компаниудад хариуцлага тооц гэж мэдэгдээд байгаа юм.
  • Харин уг хэрэгт нэр холбогдож байсан Хотын дарга асан Д.Сумъяабазар шүүх хуралд гэрчээр оролцож, Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар хоёрыг буруутгасан мэдүүлэг өгсөн билээ.

Хэргийн явцад хэн юу гэж мэдүүлэг өгснийг эндээс харна уу.

Д.Сумьяабазар гэрч, Ж.Сүхбаатар буруутан болж, Б.Ганхуяг биеэ өмөөрч, Ж.Эрдэнэбат үнэнээ хэлэв

https://eguur.mn/573868/embed/#?secret=5zWcOfESfY

Мөн шүүх хурлын үеэр ажлын хэсгийнхний зарим нь амралтаа авсан байсан. Зарим нь шинээр ажилд ороод удаагүй байсан. Зарим нь даргын шахалтаар юуг нь мэдээгүй гарын үсэг зурсан зэрэг мэдүүлэг анхаарал татсан.

Энэ маягаар шүүх хуралд оролцогч шүүгдэгч нар буруутай үйлдлээ дарга нар луугаа чиглүүлснээр өдгөө Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар нар Тэнүүн огоо ХХК-ийн автобусыг асуудалтайг мэдсээр байж авсан буруутнаар тунаж үлдээд буй.

Ажлын албаныхны өгсөн мэдүүлгийн талаар эндээс харна уу. 

Ногоон автобус худалдан авсан ажлын хэсгийнхэн “юун дээр гарын үсэг зурснаа мэдээгүй” гэв

https://eguur.mn/575058/embed/#?secret=PqLtziQAuU

Түүнчлэн хэрэгт авсан гэрчүүдийн мэдүүлгээр “Тэнүүн огоо” ХХК-д анхнаасаа давуу эрх олгож тендерт шалгаруулсан нь тодорхой болоод байгаа юм.

Тендер шалгаруулалтын талаар хэн юу гэснийг эндээс харна уу.

Давуу эрх олгож тендерт Тэнүүн огоо ХХК-ийг шалгаруулсан баримтууд ил болов

https://eguur.mn/576677/embed/#?secret=AKPWCgyshT

Үргэлжлүүлэн шүүх хурлын өнөөгийн явцыг хүргэе.

Шуух хурал завсарласан. Үүний өмнө улсын яллагч нарын зүгээр өмгөөлөгч нарын тайлбартай танилцаж дүгнэлтэй танилцуулсан.

Ингээд прокуроруудын хийсэн зарим дүгнэлтийг танилцуулъя.

  • НЗДТГ-ын  болон Нийтийн тээврийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнууд нь бүлэглэж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт дүгнэлт хийсэн нь:

-Хууль дүрмийн дагуу өмгөөлөгч нарын хэлсэн тайлбар огт үндэслэлгүй байна. Хэргийн явцад авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, баримтад үндэслэн дүгнэхэд шүүгдэгч нар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж, урвуулан ашиглаж байгаа гэмт хэргийн шинжтэй байна. Дээрх гэмт хэрэгт Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, НХААГ-ын дарга Г.Энхтайван нарыг санаатайгаар нийлж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгч нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцуулах саналыг прокурор дэмжив.

  • Залилах гэмт хэргийн тухай улсын яллагч дараах дүгнэлтийг танилцууллаа.

-Тэнүүн огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нар нь бид Солонгосын “Daewoo” компанид л залилуулсан гэж мэдүүлээд байгаа. Тэдэнд эхний зургаадугаар сар, наймдугаар сард орж ирсэн автобуснуудыг шалгаж, дүгнэж үзээд холбогдох албан тушаалтнуудад танилцуулах боломжтой байсан. Тиймээс шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн энэ үйлдлийг санаатайгаар хийгдсэн гэж үзнэ.

Энэ хэрэгт Солонгос талаас хэрэгт холбогдоод буй Ли Жин Соп нь зөвхөн тээвэрлэлт хариуцан ажилласан гэж мэдүүлсэн. Гэхдээ Ли Жин Соп нь гэрээ байгуулахад сайн дураар барьцааны төлбөрийг гаргасан бөгөөд хэрэв эрсдэл гарвал тухайн мөнгийг буцааж авах боломжгүй нөхцөл байдлыг мэдэж байсан. Тиймээс энэ үйл баримтаар нь түүнийг Худалдан авах ажиллагаанд анхнаасаа санаатайгаар ашиг олохоор оролцсон гэж тайлбарлана. Тэрбээр мэдүүлгээ бас өөрчилдөг. Мөн жуулчилагч Ким Кэа Баум, тээвэрлэгч Ли Жин Соп нар нь “автобус худалдан авах Вьетнамын үйлдвэртэй танилцаагүй. Автобусыг хараагүй” гэж мэдүүлдэг ч шалгалтын явцад автобус худалдан авахад А.Ганхуягийн хамт үйлдвэртэй нь танилцаж байсан нь батлагддаг. Мөн Евро 2 хөдөлгүүрт нэмэлт засвар хийгээд Евро 5 хөдөлгүүртэй болгох боломжтой гэж санал болгосон нь шүүгдэгч нарын мэдүүлгээр ил болсон. Энэ үйл баримтыг залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ. Үүний хариуд тэд өөрийн данс болон холбогдох компанийн дансаараа төлбөр авсан байдаг.

Мөн Ким Кэа Баум, Ли Жин Соп нар нь евро 5 наалттай евро 2 хөдөлгүүртэй автобус нийлүүлж байгаагаа мэдсээр байж 2-3 удаагийн нийлүүлэлт хийсэн тул тэдний үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ.

Мөн 10 автобус барьцаанд өгсөн гэх асуудалд холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 25 тэрбум төгрөгийг Ж.Эрдэнэбат, Ли Жин Соп нараар гаргуулах саналыг гаргаж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж буй үйл баримт бол үндэслэлгүй гэж үзэв.

Ингээд Тэнүүн огоо ХХК нь гурван удаагийн үйлдлээр шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн үйлдэл нь гэрээний харилцааны итгэмжлэлээр олгосон бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө олж авахаар хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хандаж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа залилах гэмт хэрэгт буруутайд дүгнэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналыг илэрхийлж байна гэв.

  • Ажлын албаныхан талаарх улсын яллагч нар дараах дүгнэлтийг гаргалаа.

-70 гаруй хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай байсныг улсын яллагч онцоллоо. Ингээд дүгнэлтийг танилуулав. Ажлын хэсгийнхэн дөрвөн удаа хуралдан Тэнүүн огоо ХХК-ийг шалгаруулж, автобус худалдан авсан байдаг. Төр шударга байдлыг тогтоох ёстой учраас төрийн өмнөөс улсын яллагч нар албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Засгийн газраас шахсан. Ажлын хэсгийнхэн Засгийн газраас шахсан, яаралтай байсан гэж мэдүүлээд байгаа. Засгийн газрын тогтоол дээр Тэнүүн огоо ХХК-иас ав гэсэн үг байхгүй. Хууль ёсны дагуу холбогдох ажлыг яаралтай зохион байгуулах гэсэн байсан. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн есөн сарын хугацаанд хууль ёсны ажиллагаа явуулах боломж байсан ч ажлын хэсгийнхэн үүнийг хүсээгүй нь харагддаг.

Төрийн алба хаагч нар өнөөдөр яаж ажиллаж байгааг энэхүү шуух хуралдаанаар харлаа. Үндэсний аюулгүй байдал төрийн нууц гэсэн малгай дор ямар үйл ажиллагаа явуулдгийг энэ шүүх хурлаар бид ойлголоо. Энэхүү нийгэмд аюултай үйлдэлтэй бид эвлэрч болохгүй. Монгол Улсын авлигын индекс буурсан нь төрийн ажлыг хэрэгжүүлж байгаа алба хаагчдын хуулиа биелүүлдэггүй үйлдэлтэй холбоотой.

Ажлын хэсгийн гишүүд заавал биелүүлэх зохих үүргийг биелүүлээгүй. Бүгд автобусыг шаардлага хангаагүй гэдгийг мэдээгүй гарын үсэг зурсан үйл тохиолдол гараагүй. Ажлын хэсгийн гишүүд өөрсдөө автобусыг очиж шалгаж, шаардлага хангаагүйг нь мэдсэн хэр нь гарын үсэг зурсан. Тиймээс ажлын хэсгийн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хатгагч, хамжигч, гүйцэтгэгч гэж журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг дэмжиж байна.

  • С.Жавхлантбаатар болон Ж.Сүхбаатар нарын тухайд:

-С.Жавхлантбаатарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэж бүрэн дүүрэн үзэх боломжтой гэж үзсэн байна. Дээрээс нь хавтаст хэрэгт ирсэн нотлох баримтыг үндэслэн Ж.Сүхбаатарыг үйл баримтын зүгээс А.Ганхуягтай хамааралтай байна гэж дүгнэв. Учир нь тухайн үед ганц А.Ганхуягтай харьцдаг БНСУ-ын иргэн Ли Жин Соп гэдэг хүний утсан дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын гадаад паспортын зураг байсан. Тус зургийг А.Ганхуягаар дамжуулан авсан гэдгийг мэдүүлсэн байна. Мөн Ж.Сүхбаатар үүрэг чиглэл өгөхдөө хурдан, яаралтай гэснээс хуулийн дагуу, шаардлага хангасан эсэхийг давхар шаардаагүй нь хууль бус үүрэг чиглэл өгсөн. Санаа сэдэлтэй гэж үзэн ажлын хэсгийнхний адил хамжигчаар буруутгаж дүгнэлт үйлдэжээ.

  • Ц.Болортуяа, А.Ганхуяг нарын хувьд:

Мөн Тэнүүн Огоо ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, тус компанитай хамааралтай Ц.Болортуяа нарыг үлэмж хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12.1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжив.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *