Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

0

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон УИХ-ын гишүүд С.Эрдэнэболд, Ж.Батжаргал, Д.Батбаяр нарын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймагт ажиллалаа. 

Монгол Улсын их Хурлаас шинэ Зуунмод хотыг “Хүннү хот” болгон хөгжүүлэхээр төлөвлөж буй. Тус хотод хиймэл оюуны олон улсын дата төвийг байгуулахаар төлөвлөж байгаа төдийгүй Ази тивийн “Цахиурын хөндий” болгон хөгжүүлэх томоохон санаачилгын эхлэл болгож, ЦХИХХ-ны сайд  Ц.Баатархүү Төв аймгийн бүх суманд буюу 27 ширхэг төрийн үйлчилгээний КИОСК машиныг хүлээлгэн өглөө. Өмнө нь аймгийн хэмжээнд ердөө хоёрхон ширхэг КИОСК машинтай байсан бол ийнхүү сум бүрд төрийн цахим үйлчилгээний киоск машинтай болж, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртууллаа. 

Үүний зэрэгцээ, Боловсролын яамны судалгаанд үндэслэн, алслагдсан, интернэтийн хүртээмж муу 10 сургуульд Старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Ингэснээр орон нутгийн сурагчид дэлхийн боловсролыг сумаасаа авах боломжийг бүрдүүллээ. 

Цаашид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Монгол орны алслагдсан бүхий л суманд сүлжээ оруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2025 онд 139 цэгт сүлжээ оруулахаас Төв аймгийн алслагдсан 11 цэгт 2025 онд сүлжээ оруулна. 

Аймаг Сумын нэр Сүлжээ оруулах цэг 
1Төв аймаг Мөнгөнморьт2-р баг Байдлаг баг
2Төв аймагУгтаалцайдам1-р баг Талын уул
3Төв аймагЭрдэнэ2-р баг, Чулуут
4Төв аймагЦээл4-р баг, Сүүл буга
5Төв аймагБаян-Өнжүүл1-р баг, Бараат
6Төв аймагАлтанбулаг2-р баг, Аргал
7Төв аймагБаяндэлгэр1-р баг, Байдлаг
8Төв аймагБаянцогт1-р баг, Гуна
9Төв аймагДэлгэрхаан3-р баг, Давст багт
10Төв аймагБүрэн3-р баг, Монгол, Мэргэн толгой
11Төв аймагБүрэн сумБүрэн сум

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *