Манай улс хүйсийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр Азидаа гуравт оржээ

Хүйсийн эрх тэгш байдлыг хангасан Азийн 10 улсын гуравдугаарт Монголыг эрэмбэлсэн байна. Дэлхийн индекст 53-дугаарт бичигддэг манай улсад хууль тогтоогчид, менежерийн төвшин зэрэг ахлах албан тушаалд хүйсийн тэнцвэрт байдал харьцангуй сайжирсан, эмэгтэйчүүдэд улс төрийн эрх мэдэл олгох асуудлаар ахиц гарсан гэж үнэлжээ. Манай улс гурван жилийн өмнө л гэхэд дэлхийн индекст 96-д бичигдэж байсан юм.
Харин Япон, Камбожийн адил эрүүл мэнд, амьдрах чадварын индексийн хувьд жендерийн зөрүү байсаар байгааг дурдсан бол Скандинавы болон хойд Европын орнууд улстөрийн оролцоон дахь хүйсийн тэгш байдлын индексээрээ дээгүүрт бичигджээ.