ЕБС-ийн нэгдүгээр ангийн 447 сурагчид зүрхний эмгэгийн онош тогтоогдсоноос 140 орчим хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай болжээ

0

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байгаа аж.

Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрчээ. Өөрчлөлт илэрсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны илрүүлэг буюу зүрхний хэт авиан оношилгоонд хамруулахад 447 хүүхдэд зүрхний эмгэгийн онош батлагдаж, үүнээс 140 орчим хүүхдэд мэс засал эмчилгээ шаардлагатай болжээ.

Яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд УГТЭ, ЭХЭМҮТ тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлж эхлээд байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *