“Гэрт ирсэн хүндэт зочиндоо плов заавал хийж өгдөг. Хэрэв плов хийж өгөхгүй бол тэр зочин явдаггүй”

0

“UB food” олон улсын хоолны өдөрлөг албан ёсны нээлтээ Улаанбаатар хотын төв талбайд өнөөдөр хийж байна.
Энэ сарын 14-ний өдрийг дуустал үргэлжлэх тус өдөрлөгт зориулж 4,000 хүний багтаамжтай асар байгуулсан. Иргэд Узбек хоолоор үйлчлүүлэх бол 5,000 төгрөг төлж ороод хүссэнээрээ амтлах боломжтой гэдгээрээ онцлог болж байгаа аж.
Мөн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар нэг тоннын багтаамжтай ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэх юм.
“БАЯР ЁСЛОЛ, ХУРИМ НАЙРЫГ ПЛОВГҮЙГЭЭР ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ. ЭНЭ БОЛ МАНАЙ СОЁЛЫН САЛШГҮЙ НЭГ ХЭСЭГ”

Узбекистан улсаас ирсэн тогоочдын багийн ахлагч, зургаадугаар зэрэгтэй ахлах тогооч Кулиджанов Садик “UB food” олон улсын хоолны өдөрлөг болон улсынхаа үндэсний хоолны талаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Монголын ард түмэн та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Бид Узбекистан улсаас 10 тогоочийн бүрэлдэхүүнтэй ирсэн.
Өнөөдөр Узбекистаны үндэсний плов, шашлык, казань кебаб, самса гэсэн дөрвөн төрлийн хоолыг Улаанбаатар хотын иргэдэд амтлуулахаар бэлтгээд байна. Тус дөрвөн хоолыг бид үндэсний хэмээн нэрлэдэг.
Манай ард түмэн плов гэх хоолыг 200-300 жилийн тэртээгээс хийж ирсэн. Гэрт ирсэн хүндэт зочиндоо плов заавал хийж өгдөг.
Хэрэв плов хийж өгөхгүй бол тэр зочин явдаггүй. Мөн баяр ёслол, хурим найрыг пловгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бол манай соёлын салшгүй нэг хэсэг.
Улаанбаатар хотод ийм өдөрлөг зохион байгуулахад гүүр болж, замыг нээж өгсөн Монгол Улсын болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын ерөнхийлөгч нарт талархал илэрхийлье: Мен Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт баярлалаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *