ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ

0

ДХИС-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, түүний оронд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, мөн Нийслэлийн цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаал хашиж асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилох шийдвэрийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл гаргасан байна.

Сануулахад, О.Зоригт нь 2008 оны долдугаар сарын 1-нд албан үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй гэх үндэслэлээр ял эдэлж байгаад суллагдсан билээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *