Газраа өгсөн иргэнийг 1008 айлын орон сууцанд оруулна

0

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “1008 айлын орон сууцанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж, газраа өгсөн иргэдэд нөхөн олговрын журмаар олгоно” гэж мэдэгдээд байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд БНХАУ-ын 328 сая юаны буцалтгүй тусламжаар 2022 онд “Ногоон нуур 1008 айлын орон сууц” барих ажил эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын сүүлээр ашиглалтад орох төлөвтэй байгаа юм.

Тус барилга нь цутгамал төмөр бетон, зоорьтой 21 давхар 8 блок, 84,833м2 орон сууцны төсөл юм. Мөн нэгдсэн хоёр дулаан авто зогсоолтой. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай. Нийт 1008 айлын орон сууц цогцолбор хэлбэрээр баригдаж байгаагаараа онцлогтой.

Барилгын ажил эхлэхэд хөрсний ус ихтэй байсан учраас 19 цооног өрөмдөж, хөрсний усаа шавхсан. Ингэснээр, зоорины давхар үер усанд автахгүй болсон.

Мөн 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдана.

Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажиллаж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *