Ерөнхий прокурорт нэр дэвшигч Б.Жаргалсайханыг Төрийн ордонд хамгаалалтад авав

0
672749bf0e1609c0b7c30e3c3f4553de

УИХ-ын Төрийн хамгаалалтын алба Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Б.Жаргалсайханыг хамгаалалтад авчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-д оруулж ирсэн билээ.УИХ дахь МАН болон АН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцэн дэмжээд байна.
Ерөнхий прокурор намын бүлгүүдэд орж мэдээлэл өгсөн юм. Түүний дараа УИХ-ын Төрийн хамгаалалтын алба Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Б.Жаргалсайханыг хамгаалалтад авсан байв. Тодруулбал, Сүхбаатар танхимын баруун жигүүрийг хоёр талаас нь хааж, Улсын ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Б.Жаргалсайханыг хамгаалалтад авсан юм. Энэ нь хэвлэлийнхэн түүнээс ярилцлага авахыг хориглосон үйлдэл бололтой.

Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас тодруулахад “Ерөнхий прокурорыг хамгаалалтад авах субъект биш” гэв.


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *