Сайд асан Ж.Сүхбаатарыг “Ногоон автобус”-ны гэх хэрэгт гэм буруугүйд тооцож, цагаатгав

0

“Ногоон автобус”-ны гэх тодотголтой эрүүгийн хэргийн гэм буруугийн шийдвэрийг Баянзүрх,
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид танилцуулж байна.
Тус хэрэгт УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх
Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
Б. Түмэнжаргал, Нийтийн тээврийн газрын дарга С. Жавхланбаатар нарын албан тушаалтнууд,
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд
болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүн яллагдагчаар татагдсан юм.
Тэгвэл анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид Ж.Сүхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн
22.1.3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.
Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1
болон 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улсын
яллагч эрүүгийн хариуцлагыг уншиж байна. Улсын яллагчийн зүгээс А.Ганхуягт нийтийн албанд
томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, нийт долоон жилийн хорих ял оноохоор төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *