Консул, Элчин сайдын томилгоог Гадаад харилцааны сайдын мэдэлд шилжүүллээ

Консулыг Засгийн газрын хуралдаанаар томилдог бол Элчин сайд нарыг Засгийн газраас санал болгож, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-аар томилдог. Тэгвэл Засгийн газрын 145 дугаар тогтоолоор цаашид консул, Элчин сайдыг томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй бөгөөд энэ эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт шилжүүлжээ.