Зээлийн хүүг бууруулж, зээлдэгчийн “Хар жагсаалт“-ыг арилгах хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖИХГҮЙ гэж санал өгсөн ГИШҮҮД

0

Өчигдөр /2025.04.10/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тодруулбал, санал хураахад хуралдаанд оролцсон 100 гишүүний нь 52 нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  дэмжив.

Харин тус хуулийн төслийг хэлэлцэхийг “дэмжихгүй” гэж санал өгсөн гишүүд:

  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • Шадар сайд Т.Доржханд,
  • Х.Болормаа,
  • С.Ганбаатар,
  • Г.Дамдинням
  • Ж.Бартсуурь
  • Б.Баярбаатар
  • Ш.Бямбасүрэн
  • Э.Бат-Эрдэнэ нарын гишүүд дэмжээгүй санал өгчээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *