Барилгын салбарт 37 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж буй Barilga Ехро олон улсын барилгын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ

Дэлхий нийтээр ногоон барилга, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, Ногоон хөгжлийн
бодлогыг баримталж буй билээ. Тиймээс BarilgaMN ХХК нь ногоон бүтээн байгуулалтыг дэмжиж,
нийгмийн хариуцлагатай байхыг салбарынхандаа уриалан “Build smart … ” уриан дор олон
улсын барилгын үзэсгэлэн яармагаа 37 дахь удаагаа зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн үүсгэн
байгуулагч, Барилга МН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Монголын Барилгын
Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Батсүх, Хот байгуулалт, барилга, орон
сууцжуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С. Төмөрхүү Нийслэлийн Орон Сууцны
Корпорацийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны
ерөнхийлөгч Б. Гантулга болон холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирлээ.

Тус үзэсгэлэн яармагт барилгын материал үйдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт
техник технологи нэвтрүүлэгчид, шинэ орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зэрэг
барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй 400 орчим ААН, компаниуд
оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулж байгаа бөгөөд үзэсгэлэн гурван хоног
үргэлжилнэ.

Тус үзэсгэлэнгийн үеэр нь үндэсний болон олон улсын шилдэг компаниудын шинэлэг
бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, барилгын материалыг үзэж танилцахаас гадна барилгын
салбарын онцлох сэдвийг хамарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
Мөн төрийн бодлого, шийдвэрүүд, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, ипотекийн зээл, ногоон
барилга, дэвшилтэт технологиудын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл семинаруудыг үнэ
төлбөргүйгээр сонсох боломжтой.

Түүнчлэн оролцогч компаниуд шинэ орон сууцны төсөл, бүтээгдэхүүн үйлчилгээндээ 40 хүртэлх
хувийн хөнгөлөлт урамшуулал зарлан, ипотекийн зээл, хувь лизинг, ногоон зээлд хамрагдах боломжтой орон сууцны төслүүдээ танилцуулах юм.


Ерөнхий зохион байгуулагч:
БАРИЛГА МН
Хамтран зохион байгуулагч:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
БАИГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
Ерөнхий ивээн тэтгэгч:
MAXWELL RESIDENCE
NCD PRECON
Ивээн тэтгэгч:
AGARTA RESIDENCE
BOGD VISTA BUSINESS APARTMENT
Дэмжигч байгууллагууд:
ХҮННҮ КОНКРЕТ ХХК
ЖЭИ ЖЭИ БИ ХХК
ОРНОХ ХҮЧ ИНЖЕНЕРИНГ ХХК
ИХ ДЕЛЬТА ИНЖЕНЕРИНГ ХХК БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
ДИНАМИК ТАУЭР ХХК
ТАВАН БОГД БИЛДИНГ САПЛАИ ХХК
UBSTV
Холбогдох утас: 7711333
FACEBOOK PAGE: BARILGA EXPO
Website: barilgaexpo.mn