ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР

“ИНВЕСКОР ББСБ” ХК – ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 3-р сарын 18-ны өдрийн 25/14 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах боллоо.
Компанийн оноосон нэр: Инвескор ББСБ ХК
Хурлын төрөл: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал
Хурал хуралдах өдөр, цаг: 2025 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр, 14:00 цагт
Хурал хуралдах газар: Компанийн веб хаяг болон Инвескор Аппликейшнаар дамжуулан цахим хэлбэрээр болон
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Парисын гудамж, Ай Си Тауэр барилга, 5 давхрын хурлын өрөөнд танхимаар зохион байгуулагдана.
Бүртгэлийн өдөр: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төсвийг батлах;
4. 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын А/04 дугаар Хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа гаргах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах тухай шийдвэрт өөрчлөлт оруулах;
5. Бусад;
ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН БАРИМТ БИЧИГТЭЙ ТАНИЛЦАХ ГАЗАР, ХУГАЦАА:
Хувьцаа эзэмшигчид нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд www.invescore.mn цахим хуудсаар дамжуулан эсвэл өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компани болон Компанийн төв байранд Даваа-Баасан гаригт 09:00-18:00 цагийн хооронд ирж хурлын баримт бичигтэй танилцаж болно.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалтай ЭНД–-ээс танилцана уу.
УРЬДЧИЛАН САНАЛ ӨГӨХ БОЛОМЖ:
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид нь саналын хуудсыг урьдчилан бөглөж өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компаниар дамжуулан саналаа өгөх боломжтой бөгөөд санал авах сүүлийн хугацаа 2025 оны 4-р сарын 25-ний өдрийн 16:00 цагаас өмнө байна. Хувьцаа эзэмшигчийн хуралтай холбоотой асуудлаар мэдээлэл авах бол Хурал зохион байгуулах комиссын shareholders@invescore.mn цахим хаягаар болон 7709-0077, 8802-8974, 8582-5855 дугаараар холбогдоно уу.