Нийслэлд орон сууцны дундаж үнэ өмнөх оноос 15 хувиар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус нэмэгдлээ.
Насжилтаар нь авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Тус хорооны танилцуулсан мэдээллээс харвал Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр байна. Сонирхолтой нь тус дүүрэгт баригдсан шинэ орон сууцнууд хуучнаасаа ам.метр тутамд бараг 200 мянган төгрөгөөр хямд байгаа юм.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ 4.48 сая, хуучин нь 4.49 сая төгрөг байна.
