“Өргөө” амаржих газрын захирлаар Ж.Энхцэцэгийг буцаан томилно гэдэг ташаа мэдээлэл

0

“Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг үйлчлүүлэгч нарынхаа хажууд ажилчидтайгаа зүй бус харьцаж буй бичлэг цахим орчинд тархсан.

Тус бичлэгээс улбаалан ажилчид, удирдлага, эмч нарын хувийн харилцаанаас үүдсэн маргаан “Өргөө” амаржих газрын дотоод үйл ажиллагааны зөрчлийг олон нийтэд дэлгэхэд хүргэсэн. Улмаар тухайн үеийн удирдлага болох Ж.Энхцэцэг ажлаа өгч, ЗГХЭГ-аас тус амаржих газарт хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан юм.

“Өргөө” амаржих газрын захирлаар Ж.Энхцэцэгийг буцаан томилохоор болсон талаарх мэдээлэл цахим орчинд гарчээ. Уг мэдээллийг тодруулбал Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ж.Энхцэцэг эмчийг дуудаж, ЗГХЭГ-аас байгуулсан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг танилцуулжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр “Зөрчилтэй” гэж гарсан байна.

“Өргөө” амаржих газрын удирдлагаар Ж.Энхцэцэгийг буцааж томилно гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн эх сурвалж мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *