Л.Оюун-Эрдэнэ: ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа

0

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ барууны орнуудаас ОХУ-д тавьсан хязгаарлалтын арга хэмжээнүүдэд сэтгэл дундуур байгаа тухайгаа “Financial Times” сонинд байр сууриа илэрхийлснийг ОХУ-ын TASS агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, импортын шатахууны үнээс гадна ОХУ-ын түншлэлүүдээс авдаг зарим бүтээгдэхүүн тасалдах асуудал гарч байгаа нь Монголын эдийн засагт давхар хориг болж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн ОХУ-ын агаарын орон зайд хориг тавьсны улмаас тус улсын агаарын хилээр Европ-Азийн чиглэлд нислэг үйлдэж байсан авиа компаниудын чиглэлд өөрчлөлт орсон нь Монголын талд сөргөөр нөлөөлснийг өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй өгүүлбэл, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Барууны орнуудын Оросын эсрэг хориг арга хэмжээ Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Энэ нь манайд “давхар хориг”-той тэнцэхүйц нөлөө үзүүлж байна гэжээ.

Цаашилбал, Европоос Ази руу ОХУ болон Монгол Улсын агаарын орон зайгаар нислэг үйлдэж байсан авиакомпаниуд төлж байсан навигацийн хураамжийг Монгол Улс алдсан гэж Ерөнхий сайд тайлбарлажээ. ОХУ-аас ЕХ-ны эсрэг авсан хариу хориг арга хэмжээ нь тэдний ихэнхийг нь хойд туйлын дээгүүр, эсвэл Төв Ази, Туркээр дамжин нисэхээс өөр аргагүйд хүрсэн гэж тэр өгүүлсэн байна. 

Мөн, ОХУ-аас импортолж буй шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэл учирч, хориг арга хэмжээний нөлөөгөөр Монгол Улс Оросын түншүүдээс ихэвчлэн авдаг хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан зэрэг асуудлуудыг Ерөнхий сайд маань дурджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *