Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлогыг танилцуулав

0

 Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Женев хотноо энэ сарын 8-нд болсон НҮБ-ын Хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн комиссын 28 дугаар чуулганы өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав. 

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа мэдээлэлдээ Монгол Улсын Засгийн газар Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг анх удаа боловсруулж батлуулахаар ажиллаж буйг онцолж, мөн манай улсын Засгийн газар НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагатай хамтран Шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж буй нь шинжлэх ухаан, технологи, инновацын паркийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого тодорхойлогч болон оролцогч бусад талын чадавхыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. 

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан Шинжлэх ухаан, технологи, инновацын парк: Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2023 оны аравдугаар сараас хэрэгжүүлж буй. 2026 онд дуусах уг төслийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хөгжлийг дэмжих нэгдсэн бодлого, институцын тогтолцоог бий болгоход шаардагдах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, манай улсын шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн давуу, сул талыг тодорхойлох, хөгжиж буй бусад улсын сайн туршлагыг судалж, бодлогын зөвлөмж боловсруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. 

НҮБ-ын Хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн комиссын 28 дугаар чуулган энэ сарын 7-11-нд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болов гэж ГХЯ-наас мэдээллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *