Валютын ханш цаашид тогтворжих хүлээлттэй байна

0
67fc73250bf8e

 Манай улсын төлбөрийн тэнцлээс үүдсэн төгрөгийн ханш сулрах дарамт энэ оны эхний улиралд харьцангуй их байсан тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан хэлбэлзлийг багасгахад анхаарч байна.

Төлбөрийн тэнцлийн алдагдал цаашид багасах, олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдсэн зэргээс шалтгаалан төгрөгийн ханш сулрах дарамт буурах хүлээлттэй байгаа аж.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 3 сарын байдлаар 616.3 сая ам.долларын алдагдалтай гарах урьдчилсан тооцоолол байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нүүрсний экспортын орлого буурсан нь нөлөөлж байгааг төв банк мэдээлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *