Нисэх рүү нийтийн тээврийн автобусны хоёр шинэ чиглэл нэмэгджээ

0

Авто замын түгжрэлээс шалтгаалсан автобусны хүлээгдлийн хугацааг багасгах, зогсоол
хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн нутаг
дэвсгэр, Нисэх рүү хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тодруулбал “М:За Архивын ерөнхий газар-Таван богд компани” чиглэлд гурав, “4:7а Нисэх-Таван
богд компани” чиглэлд нийт дөрвөн автобус энэ сарын 12-ы өдрөөс иргэдэд үйлчилж эхлэв.
Харин үндсэн чиглэл болох “М:3 “Архивын ерөнхийн газар-Сүхбаатарын талбай”, Ч:7 “Нисэх-Ард
кино театр” чиглэлд өөрчлөлт ороогүй байна.
Нийтийн тээврийн автобусны чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040
дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас
мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *