Нэг дороос | Прокурор асан Э.Амарбат нарын ДОЛООН хүний урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат нарын долоон хүний авлига, албан тушаалын хэрэгт холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.04.15/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэллээ.
- Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга,
- “Баян хотгор” ХХК-ийн Б.Мандахбаяр
- Хүч спорт хорооны дарга П.Энхтогтох
- Өмгөөлөгч П.Одонтунгалаг,
- Б.Батсүх
- Ш.Батхолбоо нар шүүгдэж байна.
Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 22.5-1, 17.3-2.2, 21.2-1, 22.1-2, 22.4-2, 10.4-1, 21.14-2 дахь хэсгээр зүйлчилсэн байдаг юм.