“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 28 түр байгууламжаас “Horse country house”, “Action dome”-ыг бүр барихаар төлөвлөж байгаа. ₮50 тэрбумын эрх нийслэлд шилжсэн”

0
h9oi8v_20241014-MPA48791_x974

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын СОР17 дугаар бага хурлыг Монгол
Улсад 2026 оны гуравдугаар улиралд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар
болоод буй.
Бага хурал нь 10-12 өдөр үргэлжлэх бөгөөд дээд түвшний арга хэмжээнд 500, сайд нарын
түвшний уулзалтад 300, нэгдсэн хуралдаануудад нийт гадаад, дотоодын 6,000-7,000 орчим
төлөөлөгч оролцоно гэж тооцоолжээ.
Хурлыг зохион байгуулахад шаардлагатай түр байгууламж, инженерийн дэд бүтэц зэрэг бэлтгэл
ажлыг хариуцаж ажиллах орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот газар байгуулах
асуудлыг НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Эна уеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан: Миний авсан мэдээллээр бага хурлыг зохион
байгуулах нийт өртөг нь 350 тэрбум төгрөг, 28 ширхэг түр байгууламж байгуулахаас хоёр ширхэг
нь суурин үлдэх байгууламж болж магадгүй гэсэн. Өмнө АСЕМ олон улсын хурлыг зохион
байгуулсны дараа хуралд оролцсон байгууллага, хүнийг хуулийн байгууллага шалгасан. Үргүй
зардал гаргасан. Тэгэхээр 28 түр байгууламжаас хоёр нь үлдэх үү, тэгш оролцоог яаж хангах вэ?
гэв.
COP17 дугаар бага хурлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Н.Баттулга “СОР17
дугаар бага хурлын үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 38 га талбай дээр зохион
байгуулахаар НИТХ-аас шийдвэрлэсэн. Үүнээс 29 га талбайд хурлын байгууламж болон замыг
барихаар төлөвлөсөн. Нийслэлийн архитекторын даалгаврын дагуу тус байршилд нийт 28
байгууламж барихаар эскиз зураг хийгдэж байгаа. Уг зурагт төлөвлөснөөр хоёр байгууламж буюу
“Horse country house” болон “Action dome”-ыг тухайн газарт бүр хэлбэрээр баригдаж болохоор
хийж байгаа юм. Гэхдээ байгаль орчинд нөлөөлөх төлөв байдлын дүгнэлт гарсны дараа бүр, түр
байгууламж байхыг шийднэ. Олон улсын хурлын байгууламжуудыг байгаль орчинд сөрөг
нөлөөгүй, хоосон газарт хөндий барьж, хоёр сарын дараа буулгадаг байна.

2025 оны улсын төсвийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 50 тэрбум
төгрөгийн эрхийг нийслэлд хотод шилжүүлсэн. Эрх шилжсэн захирамжийг нэгдүгээр сард хотын
дарга гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн төвийн бүсээс ус, цахилгаан хангамж, шилэн
кабелийн дэд бүтцийг татаж байгаа. Түүнчлэн иргэдийн амрах чөлөөт цагийг өнгөрүүлэх зам
талбайн тохижилт болон авто зогсоол үлдэнэ. Харин түр байгууламжуудыг татан буулгаж, газрыг
чөлөөлөх юм.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт энэхүү төсөв шилжиж ирсэн тул хуулийн дагуу
гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна” хэмээн тайлбарлалаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах Бага хурлын түр байгууламжууд нь том
асрууд байх аж.
Хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод 2026 онд зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх
тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын СОР17 дугаар бага хурлын барилга байгууламжийг
улсын болон орон нутгийн төсөв, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр эхлүүлж, хугацаанд нь
ашиглалтад оруулах үүрэг бүхий “СОР17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”.
ОНӨААТҮГ-ыг байгуулах тогтоолыг баталлаа.
“СОР17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНОААТҮГ-ын бүтэц, орон тоог хотын
дарга батлах бөгөөд үйл ажиллагааны зардлыг нийслэлийн төсвөөс гаргахаар тогтоолд
тусгажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *