УЕП Б.Жаргалсайханы тэтгэврийн насны асуудлаар ҮХЦ-д хандана

0

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон холбогдох байнгын хороод эцэст нь УИХ-ын чуулганаар УЕП-оор Б.Жаргалсайханыг томилохыг хэлэлцэж, дэмжсэн билээ.

Хуульч Б.Гүнбилэг Ерөнхийлөгчийг Үндсэн хуулиа зөрчиж, Ерөнхий прокурорыг томилсон хэмээн үзэж ҮХЦ-д хандахаар болжээ. Тодруулбал, прокуророор ажиллах дээд нас 60 гэж заасан байхад УЕП-оор зургаан жилээр томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

УЕП-оор улиран томилогдсон Б.Жаргалсайхан өдгөө 61 настай. Прокурорын тухай хуульд 60 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах хуулийн зохицуулалт бий.

  • Прокурорын тухай хуулийн 60.3 дахь хэсэгт, Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” хэмээн заасан байдаг.

Иймд тэтгэврийн нас нь өнгөрөөд НЭГ ЖИЛ болчихсон ч, зургаан жилээр улирсан болж таарч буй.

Б.Жаргалсайхан УЕП-оор томилогдох өдрөө манай сайтад өгсөн ярилцлагадаа /линк/ тэтгэврийн насны талаар дараах байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр, Прокурорын тухай хуулийн 60.3-т заасан нийтлэг прокурорт тавих шаардлагаас тусдаа Ерөнхий прокурорт тавих шаардлагын 45.4-т хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан. 35 насанд хүрсэн хүнийг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно гэж заасан. Мөн УЕП-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж зургаан жилээн томилно гэж тусдаа зохицуулалтаар зохицуулсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж прокурорын асуудлыг хэлэлцэнэ гэж тусгасан. Энэ хууль прокурорын тухай хуулиас сүүлд батлагдсан учир энэ хуулийн дагуу зөрчилгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн саяхан Үндсэн хуулийн цэцийн шүүгчийн настай холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хороо болон УИХ хэлэлцэхдээ энэ асуудлын зөрчилийг нэг мөр тэмдэглэж, шийдвэрлэсэн нь энэ хуулийн зөрчлийн асуудлыг тодорхой болгосон. Төрийн албанд ажиллаж байгаа 100 гаруй мянган хүн байна. Тэр хүмүүсийн гол барьдаг хууль бол төрийн албаны тухай хууль. Өмнөх парламентын чуулган дээр яригдсан энэ хуулийн зөрчлийн асуудлыг засаж залруулах талаар гишүүд хөндөж байгааг сонссон. Удахгүй уг асуудалд анхаарах байх. Ямартай ч би өөрөө төрийн алба хаагч. Тиймээс Төрийн албаны тухай хуулиараа л явна” гэсэн билээ.

Эх сургалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *