Х.Ганхуяг: ОХУ-д биш Л.Гантөмөр сайд танд эргэлзэж байна. Худалдааны хэлэлцээрийн тооцоо, судалгаагаа харуул

0

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ЭЗБХ хэлэлцэхээс татгалзаад буй Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаанаар байнгын хорооны гишүүд асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариулт өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нар үг шидэлцэв.

Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн асуултад хариулахдаа:

-Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийг улс төржүүлээд байх шаардлага байхгүй. Бид нар хоёр хөршийнхөө аль нэг талыг барьж амьдардаг хүмүүстэй. Тэр хүмүүсийн нөлөөг төрийн бодлогод оруулж ирж болохгүй. Хамгийн ойрхон, хамгийн боломжтой зах зээл хойд талд байна. Энэ зах зээл рүү бид дайрах хэрэгтэй.

Хариуд нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Би ОХУ-д эргэлзэж байгаа юм алга. Танд эргэлзээд байгаа юм. Өмнөх парламентад суусан ухаантай царайлсан ч гэнэ үү. Танд эргэлзэж байна. Та энэ тооцоо судалгаагаа сайн харуулаадах. Дараа нь хэдүүлээ шийдье.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Одоо бид цэвэр улс төрийн өнцгөөс хандаад байна л даа. Тэр тооцоо судалгааг чинь яам, холбоод нь хийчихсэн. Зүгээр нэг итгэлгүй юм байгаад байна. Бид үйлдвэрлэсэн бараагаа хойд зах зээлд зарж чадахгүй юм биш үү гэсэн айдастай. Тэр айдас маш их баталгаа, нотолгоо шаарддаг. Энэ зах зээл дээр ямар ч хүн бараа бүтээгдэхүүнийг чинь авъя гэж баталгаа гаргаж өгөхгүй. Бизнес эрхэлж, ТҮЦ ажиллуулж үзсэн хүмүүс тэрийг мэднэ. Хэр зэрэг сайн бараа үйлдвэрлэнэ. Тэр хэрээр бараагаа зарна. Хэр худалдааны суу заль гаргана. Тэр хэмжээнд юм аа зарна. Тэрнээс биш бэлэн зах зээл гэж байхгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *