Улаанбаатар хотын циркийн өдрүүд хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна

0
6800b8f9870dd507f473bf3f

Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 22-ныг дуустал өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт болно. Тодруулбал, дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор уг арга хэмжээг зохион байгуулж буй. 

Тоглолтод “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж байгаа юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *