САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн салбарын бодлого, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлтэй холбогдуулан орон нутгийн мэргэшсэн хүний нөөцийн дутагдлыг арилгах, ажлын байранд нь чадавхижуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор хамтарсан уулзалт зохион байгууллаа.Уг арга хэмжээнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэгч эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албаны төлөөлөл оролцож, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Уулзалтаар сургалт эрхлэх байгууллагууд төгсөлтийн дараах сургалтын чиглэлийг шшинэчлэх асуудлаар тогтолцооны шинэчлэл, олон улсын туршлага, ололттой уялдуулан саналаа ирүүлж хамтран ажиллахаар боллоо.







