Ice top хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ: Хүний наймаа бололтой

0

“Icetop” хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнийн мансуурсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Тэрбээр бичлэг дээрээ хар тамхи хэрэглэж байж болзошгүй үйлдэл гаргасан байдаг. ЦЕГ-аас “Уг бичлэгийн дагуу шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар Б.Оргил-Эрдэнэ нь Монголд биш гадаадад байгаа нөхцөл байдал тогтоогдож байна” гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл Б.Оргил-Эрдэнийн дүү Б.Од-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө түүнтэй холбоо бариагүй 8 хоносон тул ахыгаа эрэн хайж байгаа талаар пост бичсэн байдаг. Харин өнөөдөр “Хүний наймаа бололтой. Яаралтай Малайз хэл мэддэг хүн надруу залгаад өгөөч! Please Би цагдаа дээр нь байна” хэмээжээ.

Уг асуудалд ГХЯ хэрхэн анхаарч ажиллаж буй талаар бид тодруулан мэдээлэх болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *