Б.Хурцыг Тайваньд томилохыг Т.Чимгээгийн ах эсэргүүцэв

Ардчилсан намаас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайвань Улсад дипломат албанд томилохыг санал болгоод буй.
Тэгвэл Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Тайваньд томилогдохыг эсэргүүцэж, өнөөдөр /2025.04.21/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Эрүүдэн шүүгч Б.Хурц монголчуудын аюулгүй байдалд дахин гай тарих гэж байна. Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт арван жил эрүүдэн шүүх, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа явагдсан. Гэтэл эрүүдэн шүүх ажлыг гардан зохион байгуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц Монгол Улсыг төлөөлж Тайвань Улсад худалдааны консулын албан тушаалд томилогдож байгаа мэдээлэл гарсан. Б.Хурцыг гадаад албанд томилж байгаа нь хохирогч болсон 800 иргэнийг доромжилж байгаагаас гадна Монгол Улсын нэрийг шороотой хутгаж байна. Маш олон гэмт хэрэг хийж байсан хүн” хэмээлээ.