Х.Нямбаатар: ДЦС-5-ыг барихад нэмж таван га газар чөлөөлнө

0

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 340Гкал дулаан, 300 МВт
цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг 10 га газар дээр
барьж багтахгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар “Хуучнаар хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сан
буюу ТЭЦ-IV-ийн хашааны 10га газар дээр ДЦС-5-ыг барина.
Нийслэлээс ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих олон улсын нээлттэй тендерийг
тавдугаар сард багтаж, зарлана. Уг станцын тендерийн бичиг баримтыг боловсруулах,
шинэчилсэн тэзү, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргасан.
10 га газар дээр ДЦС-5-ыг барьж багтахгүй гэсэн дүгнэлтийг ТЭЗҮ-ийг шинэчлэх ажлын хэсгээс
ирүүлээд байна. Тиймээс нэмж таван га газрыг чөлөөлөхөөр боллоо. Энэ хүрээнд ТЭЦ
IV орчмын сэндвичин объектуудыг чөлөөлж Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор,
дүйцүүлж газар олгоно. Иргэн, ААН-уудад энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн,хүлээж авна гэдэгт
найдаж байна. Мэдэгдэл авсан ААН, байгууллагууд Нийслэлийн татварын газарт яаралтай ирж,
зөвшилцөн ДЦС-5 төслийг урагшлуулахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.
ДЦС-5 баригдсанаар Монгол Улсын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг 300 МВт-аар
нэмэгдүүлнэ. Үүнээс гадна дулаан хангамж, уур үйлдвэрлэх хүчин чадалтай, Таван шар, Толгойт,
Баянхошуу, Баянголын ам орчмын гэр хорооллын 51,000 айлыг дулаанаар хангана. Уур
үйлдвэрлэснээр хүнсний үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэх
юм. ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн баруун хэсгийн дулаан үндсэндээ хангагдана.
Харин нийслэлийн зүүн хэсэгт Амгалангийн ДЦС-ыг дахин өргөтгөнө. Ингэснээр ТЭЦ-IV-
ийн Баянзүрх дүүргийн Туул Жинпан хүртэлх дулаан хангамжийн ачааллыг суллах судалгаа
гарсан.

1984 онд ТЭЦ-IV ашиглалтад орсон. Үүнээс хойш 41 жилийн хугацаанд Монгол Улсад дулааны
цахилгаан станц баригдаагүй. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотын барилгажих үйл явц
удаашралтай байгаа. Одоогийн дөрвөн ДЦС дээд хүчин чадалдаа тулсан” гэв.
ДЦС-5-ын газар чөлөөлөлтөд 26 иргэн, ААН өртөж байгаа бөгөөд нийт 15 га газар дээр барихаар
болжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *