ШВЕЙЦАРИЙН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЭМЧ НАР ГССҮТ-Д АЖИЛЛАЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО…👦👧🩺🏥

0

🔰 “Swiss Mongolian Orthopedics Pediatric Project” төсөл (SMOPP)-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 21-ний хооронд Англи, Швейцарь улсын хүүхдийн гэмтэл согогийн эмч нар ажиллаж, туршлага солилцлоо.
🔰 Төслийн хүрээнд Английн “Barts” эмнэлгийн хүүхдийн ортопедийн мэс засалч, зөвлөх эмч Claudia Maizen, “The Royal Hospital” эмнэлгийн хүүхдийн ортопедийн мэс засалч, эмч Pauline B ijlsma болон Швейцарийн “The Spital Grab” эмнэлгийн гэмтэл согог, спортын гэмтэл, өвдөг түнхний протез, үений дурангийн мэс заслын эмч Pascal Gerhard нар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт ажиллан, төвийн эмч нартай хамтран нийт 10 мэс заслыг амжилттай хийлээ.
🔰 Мөн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, цаашид төслийн хүрээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг солилцож ажиллуулах, туршлага хуримтлуулах талаар авч хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэж төлөвлөсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *